Нэткапитал санхүүгийн групп болон Монголын Үндэсний Олимпын Хороо түншлэлийн гэрээг байгууллаа.

Хүн төрөлхтний баяр цэнгэлийн манлай болсон Парисын олимпын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгч “Нэткапитал санхүүгийн групп” “Парис 2024” олимпод Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд мандуулахаар зорьж буй гал эрмэлзлээр дүүрэн шигшээ баг, тамирчдаа дэмжин ажиллахаар Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC олимпын түншлэлийн гэрээг байгууллаа.