Нэткапитал санхүүгийн групп Д.Отгонжаргалыг дэмжиж, хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хүн төрөлхтний баяр цэнгэлийн манлай болсон Парисын олимпын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгч “Нэткапитал санхүүгийн групп” “Парис 2024” олимпын эрх авсан Байт харвааны ҮШБ-н тамирчин, Азийн наадмын аварга, 2023 оны шилдгийн шилдэг тамирчин шилжин явах цомын эзэн, ОУХМ Баатархуягийн Отгонболдыг дэмжиж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Бид Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд мандуулахаар зорьж буй гал эрмэлзлээр дүүрэн шигшээ баг, тамирчдаа дэмжин ажиллахдаа таатай байх болно.

Алтан соёмбот төрийн далбаа минь Парисын тэнгэрт мандахын билигтэй ерөөл өргөе. Б. Отгонболддоо спортын өндөр амжилтыг хүсье