Clubhouse буюу Аудио платформ

Clubhouse нь Discord, Messenger Room шиг өрөө нээж, тодорхой сэдвийн хүрээнд хүмүүс өөрсдийн бодлоо шууд илэрхийлдэг,  дэлхий даяар саналаа солилцох, ярилцах боломжтой аудио чат дээр суурилсан сошиал платформ юм.

Closed room буюу хаалттай өрөөнд өөрийн сонгосон хүмүүстэйгээ, Open room буюу нээлттэй өрөөнд хүсэлт өгсөн, ямар ч хүн орж болдог бол Social room-д зөвхөн өөрийн дагадаг хүмүүстэйгээ тус тус ярилцах боломжтой.

Clubhouse-ийг Highlight компанийг үүсгэн байгуулагч Пол Дэвисон, Google компанид инженерээр ажиллаж байсан Рохан Сет нар үүсгэн байгуулсан юм.

Уг аппликейшн өнгөрсөн оны 5-р сард нээлтээ хийх үед 1500 хэрэглэгчидтэй, $100сая-ын үнэлгээтэй байсан бол 2021 оны 2-р сарын байдлаар 2.3 сая гаруй хэрэглэгчидтэй $1тэрбумын үнэлгээтэй болж өссөн байна.

Үүний гол шалтгаан нь олны танил хүмүүс хэлэлцүүлгийг зохион байгуулж, оролцож буй явдал юм. Манай улсын хувьд ч Улсын Их Хурлын гишүүд, салбар бүрийн лидерүүд, удирдлагууд хэлэлцүүлэг өрнүүлж эхэлснээр хүчийг авч байна. Мөн хэлэлцүүлэг дууссаны дараа тухайн яриа бичигдэж үлддэггүйгээрээ онцлогтой.

Харин нөгөө талд Clubhouse олон мянган Хятад хэрэглэгчдийн үг хэлэх эрх чөлөөний талбар болоод байсан ч өнгөрсөн 12 сарын 16-ны өдөр Clubhouse нь Хятадын App Store-с устгагдсан юм. Улмаар өнгөрсөн Даваа гарагт Хятадын Коммунист Нам уг аппликейшныг бүрэн хаасан аж.

Хөл хорионы үед бусадтай харилцах харилцаагаа сайжруулах, гадаад орчноос тусгаарлагдсан хэдий ч нийгэмших боломжоор хангаж байгаа Clubhouse цар тахлын дараа ч эрэлттэй байна гэж үзэж байна.

Нэткапитал санхүүгийн группын залуус ч мөн хөрөнгө оруулалт, хувийн санхүү, санхүүгийн зах зээлийн талаар Open room үүсгэн хэлэлцүүлэг хийхээр нэгдсэн тул Clubhouse-д уулзацгаая.