Шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага

МББСБ Холбооны ББСБ-уудын нэгдсэн шинэ жилийн цэнгүүн, банк бус санхүүгийн салбарын шилдгийг тодруулах “АЛТАН ОД” арга хэмжээ 2018 оны 12 сарын 18-нд Баянгол зочид буудлын хүлээн авалтын танхимд зохион байгууллагдлаа.
Тус цэнгүүнд Холбооны гишүүн 45 гаруй ББСБ-н төлөөлөл оролцсон бөгөөд урилгаар СЗХ, БСХС зэрэг хамтран ажиллагч байгууллагуудаас зочид хүрэлцэн ирсэн. Энэхүү арга хэмжээний үеэр холбооны удирдлагууд салбарын үйл ажиллагааг дүгнэж, өнгөрч байгаа оны ололт амжилтуудаа тайлагнаж оны шилдгүүдээ тодруулдаг юм.

Банк бус санхүүгийн салбарын 2018 оны шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар (5 тэрбүмаас дээш активтай) Нэткапитал санхүүгийн групп тодорлоо.