Нүүр     Сайтын бүтэц     Харилцах хаяг
 
Нүүр » Мэдээ
Share |
 
 
 
Мэдээ
 
 
 
 
 
Машинаа унаад зээлээ ав. Автомашин барьцаалсан зээлд шинэ боломж нээгдлээ.
 
Огноо: 2011-03-02
 

Бид харилцагчийн хэрэгцээ шаардлагыг судалсаны үндсэн дээр Монголд анх удаа уламжилалт автомашин барьцаалсан зээлийн бүтээгдэхүүнийг илүү уян хатан харилцагчид ойр болгож барьцаа хөрөнгийг авто гараашид хадгалахын оронд зээлдэгч нь автомашиныг нь унаж явах боломжийг олгосон. Ингэснээр зээлдэгчийн автомашиныг ашиглалтгүй гараашид хадгалахыг болиулж зээлдэгчийн алдагдсан боломжийг багасгах, гараашийн төлбөр, хадгалалт хамгаалалт зэрэг үр ашиггүй зардлыг бууруулсан.

Мөн энэ төрлийн зээлийг нэг удаа авсан харилцагч дахин зээл авахад нэмэлт бүрдүүлэх материал шаардахгүй, тээврийн хэрэгсэлийг эзэмших гэрчилгээ нь Нэткапиталын нэр дээр байх тул маш хялбар шуурхай олгодог. Зээлийг ашиглах хамгийн бага хугацаа нь 7 хоног тул харилцагч нь тухайн мөнгө хэрэгцээтэй үед зээл авч хэрэглэгдэхгүй байгаа үед нь буцаан төлөх, хэрэгцээтэй үед дахин маш хурдан зээл авах боломжийг олгосноор зээлдэгчийн ашиглалтгүй хугацаанд төлөх хүүний зардлыг бууруулдаг.

Зээлдэгчийн бүрдүүлэх материал. Үүнд:

  • Иргэний үнэмлэх эх хувиар, эх хувиар авчрах боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • 1 хувь цээж зураг
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт
  • Барьцаалах автомашиныг авч ирэх
  • Орлого тодорхойлох баримтууд /нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн тодорхойлолт, бизнесийн орлогыг нотлох баримтууд/

Утас: 70110033, 98036699, 98046699, 98076699


 

« Бусад мэдээ