Нүүр     Сайтын бүтэц     Харилцах хаяг
 
Нүүр » Нийгмийн хариуцлага
Share |
 
 
 
Нийгмийн хариуцлага
 
Санхүүгийн ажил
Бизнес модель
Эерэг нөлөө
 
 
 
 
Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд Нэткапитал санхүүгийн корпораци нь харилцагчдын санхүүгийн чадавхийг бэхжүүлэхийг зорьж ажиллахаас гадна хүрээлэн буй орчныг хамгаалах, иргэдийн аюулгүй, тохь тухтай амьдрах нөхцөлийг хангахад өөрсдийн зүгээс хувь нэмэр оруулах зорилгоор дараах ажлуудыг хийсэн. Үүнд:

Харилцагч нарт чиглэсэн үйл ажиллагаа

-Бид цөөн тооны санхүүгийн чадавхитай харилцагч нарт бус санхүүгийн эх үүсвэрийн дутагдалтай олон зуун энгийн иргэдэд хүрч үйлчлэхийг зорьж ажилладаг билээ. Үүний баталгаа нь зээлийн дундаж хэмжээ 2,5-3,0 сая төгрөг байгаа явдал юм. 

-Банк санхүүгийн үйлчилгээ хүртэж чаддаггүй, амьжиргааны доод түвшний, орлого тодорхойлох боломжгүй 70 хүнд 1.0 сая төгрөг хүртэл зээл олгосон.

-Бид Баянгол дүүргийн 18-р хорооны засаг захиргаатай хатран ажиллаж тус дүүргийн нутаг дэвсгэрт лангууны болон гар дээрх худалдаа эрхэлдэг барьцаалах хөрөнгөгүй 25 иргэнд лангууны эргэлтийн хөрөнгийн зээл олгосон.

-Өмнө нь банк санхүүгийн байгууллагаас аливаа нэг үйлчилгээ авч байгаагүй 210 иргэн тус байгууллагаас зээл авснаар анх удаагаа ХААН, Хас банкинд өөрсдийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэсэн байна.

-Зээлдэгч нарт өрхийн орлого зардлын тооцоог хэрхэн хөтлөх, зээл төлөх мөнгөн урсгалын тооцоог хэрхэн хийх тухай нийт 12 удаагийн сургалтад 204 зээлдэгчийг хамруулсан байна.

 Ажиллагсдад чиглэсэн үйл ажиллагаа

-Ажилгүй байсан 5 иргэнийг ажлын байраар хангасан, 10 оюутан залуусаар сурталчилгааны брошур тараалган хичээлийн бус цагаар хөдөлмөр эрхлүүлсэн.

-Бид хүний нөөцийг чадавхижуулснаар компаниа чадавхижуулна гэсэн зарчимыг баримтлан ажилладаг бөгөөд цаашлаад салбарынхаа боловсон хүчнийг улам бүр чадавхижуулахад өөрсдийн хувь нэмрээ оруулахыг мэрийн ажилладаг билээ. Тиймээс ч Мандах бүртгэлийн дээд сургууль, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль, Санко Менежмент Дээд Сургууль зэрэг сургуулиудтай хамтран ажилласнаар 5 оюутныг танилцах болон үйлдвэрлэлийн  дадлага хийх бололцоогоор хангасан.

-Бид өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглахын зэрэгцээ аутсорсинг хийн ажиллагсадаа нийт 14 төрлийн сургалтанд хамруулжээ. Компанийн зүгээс нийт 1.6 сая төгрөг зарцуулсан байна.

 Хүрээлэн байгаа орчиндоо чиглэсэн үйл ажиллагаа

-Ногоон дэлхий хөтөлбөрийн хүрээнд 10,000 мод суулгах үйл ажиллагаанд идэвхитэй оролцож нийт ажиллагсад маань 3 өдрийнхоо цалинг хандивласан.

-Хотын өнгө үзэмж нэмсэн хаяг, гэрэлтдэг самбарыг түрээслэж буй оффисийн гадна талд байрлуулсан. Үүнд компаниас 2.8 сая төгрөг зарцуулжээ. Үүний зэрэгцээ оффисийн түрээслэгч нарыг орчиндоо цэвэр цэмцгэр байх, тамхигүй, архигүй орчинг бүрдүүлэхэд байнга уриалан ажиллаж байна.

-Тус компани нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Засаг дарга болон ЧД-ийн Цагдаагийн хэлтсийн цагдаагийн тасагтай 3-н талт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай ” хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд үүний дагуу олон нийтийн хэв журмыг сахиулах ажилд идэвхитэй оролцож байна.

-Ажиллах орчны аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор оффисийг хяналтын камержуулж, дохиоллын системээр ханган, өглөө оройд оффисийн жижүүрт лац, гарын үсгээр оффисоо хүлээлцдэг. Мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээллийн сангийн нөөцийг бий болгож тогтмол нөөц үүсгэн ажиллаж байна. Аюулгүй байдлыг хангахад компанийн зүгээс нийт 2.5 сая төгрөг зарцуулсан.