Нүүр     Сайтын бүтэц     Харилцах хаяг
 
Нүүр » Бүтээгдэхүүн & үйлчилгээ » Лизинг
Share |
 
 
 
Лизинг
 
Хуучин автомашин
Шинэ автомашин
 
 
 
 
Лизинг

Лизинг буюу санхүүгийн түрээсийг үйл ажиллагааны болон санхүүгийн түрээс гэж хоёр ангиллаж болно. Үйл ажиллагааны түрээс нь санхүүгийн байгууллагын хөрөнгийг төлбөртэйгээр тодорхой хугацаанд ашиглаад буцааж өгдөг бол санхүүгийн түрээс нь тодорхой хугацааны дараа түрээслэгчийн өмчид тухайн хөрөнгө нь шилждэгээрээ давуу талтай. Тухайлбал Нэткапитал санхүүгийн корпораци нь бусдын шинэ, хуучин автомашин, компьютер, тоног төхөөрөмжийг худалдан авч 12 сарын хугацаатайгаар жижиг бизнес эрхлэгчид орлого бий болгох, иргэдэд амьжиргааны нөхцөлийг сайжруулах зорилгоор төлбөртэй түрээсэлж түрээсийн хугацаа дууссны дараа эзэмшигчийн өмчлөлд шилжүүлдэг.

Нэткапитал нь унаж яваа автомашинаа худалдах эсвэл Монголд явсан харьцангуй хямд автомашиныг санхүүгийн түрээсээр авах харилцагчийнхаа хэрэгцээ, шаардлагыг судалсаны үндсэн дээр хуучин автомашины лизингийн үйлчилгээг зах зээлд анх удаа нэвтрүүлсэн нь шинэлэг хэлбэрийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан бүтээгдэхүүн болж чадсан. Зах зээл дээр санал болгодог урьдчилгаа төлбөрийн хэмжээг багасгаж үйлдвэрлэсэн он болон монголд орж ирээд явсан он харгалзахгүй тухайн хөрөнгийн үнэлгээ, лизингийн эргэн төлөгдөх боломжид тулгуурласан уян хатан нөхцөлтэй бүтээгдэхүүнийг бий болгож чадсан.