Нүүр     Сайтын бүтэц     Харилцах хаяг
 
Нүүр » Бүтээгдэхүүн & үйлчилгээ » Хуримтлал
Share |
 
 
 
Бүтээгдэхүүн & үйлчилгээ
 
Хэрэглээний зээл
Бизнесийн зээл
Лизинг
Хуримтлал
Валют арилжаа
Санхүүгийн зөвлөгөө
 
 
 
 
Хуримтлал

Бид санхүүгийн зуучлалын үүргээ жинхэнэ утгаар нь биелүүлэн иргэдийн санхүүгийн түнш компани гэдгээ харуулж зах зээл дээрх мөнгөн хөрөнгийн өгөөжийн дээд түвшингээс илт өндөр өгөөжтэй хуримтлал бий болгох боломжийг иргэдэд олгосон нь харилцагчдын талархалыг хүлээсэн бүтээгдэхүүн болсон.

Хуримтлалын бүтээгдэхүүнийг Санхүүгийн зохицуулах хорооны нөхцөл шаардлагыг бүрэн ханган итгэлцлийн үйлчилгээ эрхлэх нэмэлт тусгай зөвшөөрлийг 2010 оны 5 дугаар сард авч сар бүр тайлан мэдээг гарган төр засгийн байгууллагын бүрэн хяналтын дор иргэдийн мөнгөн хөрөнгийг найдвартай хадгалан аривжүүлж байна.

Итгэлцлийн үйлчилгээ эрхлэх нөхцөл шаардлагаар 1 тэрбум төгрөгийн хөрөнгөөс дээш дүрмийн сантай, 1 жилээс дээш үйл ажиллагаа явуулсан банк бус санхүүгийн байгууллагад нэмэлт тусгай зөвшөөрөл олгодог болсон нь иргэдийг эрсдэлээс хамгаалсан хадгаламж зээлийн хоршооны хэрэг дахин давтагдахаас урьдчилсан сэргийлсэн төр засгийн бодлого юм.

Тус байгууллагын хувьд өөрийн хөрөнгө нь 2010 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 1 тэрбум 449 сая төгрөг байгаа нь тус шаардлагыг бүрэн хангасан байна. Арилжааны банкны хувьд дүрмийн сангийн доод хэмжээ нь 8 тэрбум төгрөг байх боловч өөрийн хөрөнгөөс 10 дахин их мөнгөн хөрөнгө иргэдээс татаж болдог бол итгэлцлийн үйлчилгээний хувьд иргэдээс өөрийн хөрөнгийн 80% хувьд хөрөнгө татах боломжтой гэж зааж өгсөн арилжааны банкнаас илүү эрсдэлгүй найдвартай орчинд иргэдийн мөнгөн хөрөнгийг байршуулах таатай орчиныг бүрдүүлсэн.