Нүүр     Сайтын бүтэц     Харилцах хаяг
 
Нүүр » Бүтээгдэхүүн & үйлчилгээ » Зээл
Share |
 
 
 
Бүтээгдэхүүн & үйлчилгээ
 
Хэрэглээний зээл
Бизнесийн зээл
Лизинг
Хуримтлал
Валют арилжаа
Санхүүгийн зөвлөгөө
 
 
 
 
Зээл

Бид санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй иргэдэд бичил зээлийг нэгдүгээрт орлого бий болгох, хоёрдугаарт амьжиргааны нөхцөлийг сайжруулах, гуравдугаарт яаралтай санхүүгийн хүндэрлээс гарахад зориулан олгохыг зорьж ажиллаж ирсэн. Жижиг бизнес эрхлэгчид бараа материал татах, шинээр бизнес эхлэх, гаалийн татвар төлөх, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, гэрээт төлбөр төлөх, банкны зээл төлөх, иргэд хашаа байшин, автомашинаа засах, хүүхдийн сургалтын төлбөр, эмчилгээний зардал төлөх зэрэг зориулалтаар бидний зээлийг авч ашигладаг.

Бидний үйл ажиллагаа явуулдаг орон нутагтаа оршин суугаа тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг, орлоготой иргэдэд заавал үл хөдлөх хөрөнгө барьцаалахыг шаардаггүй бөгөөд өөрт хэрэглэгдэж буй гэр ахуйн бараа, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, бизнесийн зориулалттай тоног төхөөрөмж зэрэг хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авах боломжийг харилцагчдаа олгодог. Мөн зээлийн эргэн төлөлтийг сар бүр ижил хэмжээгээр төлөхийг шаардахгүй зээлдэгчийн тухайн нөхцөл байдал орлого болон өрхийн зарцуулалттай нь уялдуулан уян хатан зээлийн эргэн төлөлтийн график зохиох боломжийг харилцагчдаа олгодог.