Нүүр     Сайтын бүтэц     Харилцах хаяг
 
Нүүр » Нийгмийн хариуцлага » Эерэг нөлөө
Share |
 
 
 
Нийгмийн хариуцлага
 
Санхүүгийн ажил
Бизнес модель
Эерэг нөлөө
 
 
 
 
Эерэг нөлөө

Ядуу болон бага орлоготой иргэд нь өөрт хэрэгцээтэй санхүүгийн үйлчилгээг тэр бүр авч чаддаггүй бөгөөд санхүүгийн хувьд гадуурхагдах нь тэдэнд ядуурлаас гарах, санхүүгийн хүндэрлээ шийдэх, орлого бий болгох, амьжиргааны нөхцөлөө сайжруулахад үндсэн саад тотгор болж байдаг. Үүнийг бид судлан үзэж эдгээр иргэдэд тэгш тусламж биш тэгш санхүүгийн үйлчилгээг авах боломж илүү чухал гэдгийг олж тогтоосон.

Бид анхны үйл ажиллагаандаа Энэтхэг, Хятад, Африкийн орнуудад үлэмж амжилт олсон барьцаагүй зээлдүүлэх бүлгийн схем буюу 5 эмэгтэй нийлж баг болон бусад багийн гишүүдийн зээлийг батлан даадаг технологийг туршиж үзсэн боловч амжилтгүй болсон. Амжилтгүй болсон үндсэн гол шалтгаан нь манай ядуу болон бага орлоготой гэр хороололын иргэд нь мал аж ахуй эрхэлж байсан нүүдэлчин соёл иргэншилээс хотын суурьшимал амьдралд шилжиж байгаа тул хамтын хариуцлага, хамтын эрх ашиг гэсэн үндсэн суурь ойлголт суулгах шаардлагатай бөгөөд үүнийг суулгахад хэдэн арван жилийн соёлын өөрчлөлт шаардлагатай гэдгийг ойлгосон.

Иймд бид эдгээр иргэдийн амьдралын хэв маяг, философид нийцсэн гэр бүлийн болон хамаатан садны хамтын хариуцлагад тулгуурласан бичил санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинэлэг хэлбэрээр нийлүүлсэн нь амжилт олсон. Үүнийг хэрэгжүүлэхдээ уламжлалт бичил санхүүгийн удаан хугацаанд судалсаны үндсэн дээр бага хүүтэй урт хугацаанд зээл олгодог технологийг өөрчлөн богино хугацаанд өндөр хүүтэй зөвхөн хэрэгцээтэй үедээ ашиглаад буцааж төлөөд дахин шаардлагатай үедээ бага зардалаар өдөрт нь зээл авах боломжийг олгосон технологийг ашигласан нь уг салбарт шинэ үеийн бичил санхүүгийн нэг хэлбэр бий болгосон.