Нүүр     Сайтын бүтэц     Харилцах хаяг
 
Нүүр » Нийгмийн хариуцлага » Бизнес модель
Share |
 
 
 
Нийгмийн хариуцлага
 
Санхүүгийн ажил
Бизнес модель
Эерэг нөлөө
 
 
 
 
Бизнес модель

Бичил санхүүг ядуу, бага орлоготой иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “ашгийн төлөө бус нийгмийн төлөө” хандив тусламжийн байгууллага гэсэн нийтийн ойлголт байдаг. Нэткапитал нь санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа бага орлоготой иргэдэд санхүүгийн хүндрэлээс гарахад тэгш тусламж биш тэгш санхүүгийн боломж хэрэгтэй гэсэн үзэл баримтлалтай ажилласанаар нийгмийн асуудлыг шийдсэн ашгийн төлөө ажилладаг шинэ үеийн бичил санхүүгийн бизнес моделийг бий болгож чадсан. Үүнийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаандаа бид 3-Х буюу Хөрөнгө, Хурд, Хэмнэлт гэсэн суурь ойлголтыг хөгжүүлэн нэвтрүүлсэн юм.

Хөрөнгө – Ядуурлаас гарах, амьжиргааны нөхцөлөө сайжруулах, богино хугацааны санхүүгийн хүндрэлээс гарахад иргэд, жижиг бизнес эрхлэгчидэд эргэлтийн хөрөнгө зайлшгүй хэрэгцээтэй болдог. Тэдэнд хэрэгцээтэй мөнгөн хөрөнгийг зээлээр олгохын тулд бичил санхүүгийн байгууллага нь үйл ажиллагааны зардалаа нөхөхүйц хэмжээний мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг хөрөнгө оруулалт, хандив тусламжийн хэлбэрээр бүрдүүлдэг. Иймээс ч бид хувь нийлүүлэгчиддээ оруулсан хөрөнгөд нь өгөөж хүртэхийн төлөө ажиллаж компанийн үйл ажиллагааны бүтээмж, үр ашигийг сайжруулсанаар хандив тусламжинд түшиглэсэн бус цэвэр зах зээлийн зарчимд нийцсэн хөрөнгө оруулагчдын сонирхолыг татахуйц өгөөжийн хувийг бий болгосноор мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдсэн.

Хурд – Бид харилцагчийн болон байгууллагын алдагдсан боломжийг хамгийн бага байлгахын тулд ойлгомжтой энгийн хялбар, хурдтай байхыг үйлчилгээний стратеги болгон ажилласны үр дүнд эрсдэлийг зохих түвшинд удирдсан хамгийн хурдтай санхүүгийн үйлчилгээг бичил санхүүгийн зах зээлд нэвтрүүлсэн. Мөн байгууллагын дотоод үйл ажиллагаанд хамгийн хурдан, бүтээмжтэй хамт олон байхын тулд үйл ажиллагааны стандарт, цалин урамшуулалын системийг бүрэн ажлын гүйцэтгэлд үндэслэсэн систем болгож өөрчилсөн. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь ажилчидыг сэдэлжүүлэн идэвхижүүлэх боломжийг компанид олгож олон бүтээмжгүй ажилчид биш цөөн чадварлаг ажиллагсадтай болсоноор байгууллагын зардлыг бууруулсан.

Хэмнэлт – Бичил санхүүгийн байгууллага нь орлого багатай санхүүгийн үйлчилгээнд хамрагддаггүй иргэдэд буюу санхүүгийн хэллэгээр хамгийн эрсдэлтэй ангилалын харилцагчидад бага дүнгээр олон хүнд үйлчилдэг тул үйл ажиллагааны зардал маш өндөр байдаг. Бид байгууллагын санхүү, бүртгэлийн тогтолцоо, зээлийн хүүний тооцоолол, хугацаа хэтрэлтийн хяналт, хувийн хэрэг бүрдүүлэлтэд мэдээллийн технологийг оновчтой үр дүнтэй ашигласнаар үйл ажиллагааны зардалаа бууруулсан. Компанийн дотоод үйл ажиллагаанд ашигладаг мэдээллийн систем, цогц програм хангамж нь ашиглахад хялбар, ойлгомжтой, хүний нөөц, цаг хугацааг хэмнэдэг бөгөөд тайлан мэдээг алдаагүй үнэн зөв гаргадаг нь үр ашгийн хэмнэлтийг бий болгосон.