Нүүр     Сайтын бүтэц     Харилцах хаяг
 
Нүүр » Нийгмийн хариуцлага » Санхүүгийн ажил
Share |
 
 
 
Нийгмийн хариуцлага
 
Санхүүгийн ажил
Бизнес модель
Эерэг нөлөө
 
 
 
 
Санхүүгийн ажил

Санхүү бол мөнгийг удирдах ухаан, мөнгийг удирдах урлаг гэж бид ойлгодог. Санхүүг бүрдүүлэг ч гол элементүүд нь мөнгө, цаг хугацаа, өгөөж, эрсдэл зэрэг байдаг бол хэрэгцээ шаардлага нь хувь хүний амьдралд, байгууллагын үйл ажиллагаанд цаг ямагт нөлөө үзүүлж байдаг онцлогтойг бид үргэлж санаж ажилладаг. Учир нь хувь хүн амьдралынхаа явцад, байгууллага үйл ажиллагааныхаа үр дүнд тодорхой хэмжээний орлого олж, өсгөж үржүүлж, захиран зарцуулж, хуримтлуулж, хөрөнгө оруулалт хийж байдаг.

Санхүүгийн ажил нь мөнгөн хөрөнгөө боломжийн өгөөжтэй, хамгийн бага эрсдэлтэйгээр хуримтлал бий болгохыг хүсэж байгаа хувь хүн, байгууллагын мөнгөн хөрөнгийг харилцан тохиролцож итгэлцлийн үндсэн дээр татан төвлөрүүлж, хөрөнгө эх үүсвэр шаардлагатай байгаа хувь хүн, бизнес эрхлэгчидэд өөрийн нэрийн өмнөөс хөрөнгө оруулалт хийж түүнээс үүдэх эрсдэлийг үүрч байдаг зуучлалын маш хариуцлагатай ажил гэдгийг бид үйл ажиллагаандаа баримтлаж ажилладаг тул үргэлж харилцан ашигтай хувилбарийг хайж олон сонгохыг хичээдэг.

Санхүүгийн ажилд алдагдсан боломжийг хамгийн бага байлгаж, эрсдэлгүй өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийхийн тулд мэргэжлийн өндөр ур чадвар, салбарын мэдлэг, туршлагатай байж ёс зүйн хэмжээг баримтлан багаар ажиллах, үргэлж суралцах орчныг бүрдүүлэх нь хамгийн чухал гэж бид үздэг.