Нүүр     Сайтын бүтэц     Харилцах хаяг
 
Нүүр » Манай технологи » Сургалтын орчин
Share |
 
 
 
Манай технологи
 
Хүний нөөц
Шинэ санаачлага
Мэдээллийн технологи
Сургалтын орчин
Түншлэл
 
 
 
 
Сургалтын орчин

Манай байгууллага ажилчдынхаа мэдлэг чадварыг хөгжүүлэх тал дээр бичил санхүүгийн ижил төрлийн байгууллагуудаас илүү ач холбогдол өгч анхаарч ажилладаг бөгөөд мэргэжлийн өндөр ур чадвартай, шинийг эрэлхийлсэн бүтээлч, өөрчлөлтийг дэмжин ажилладаг чадварлаг боловсон хүчинг бид өөрсдөө бэлддэг. Сайн технологи хөгжлийг хурдасгадаг тул бид өөрсдийн бэлдсэн салбарын мэдлэгийг дээшлүүлэх болон хувь хүний хөгжлийн талаарх 25 сэдвийн дагуу сургалтыг байгууллагын ажилчдыг сургах хамгийн хурдан үр дүнтэй арга боловсруулан нийт ажилчдын дунд тогтмол хийж байна. 

Мөн хүний нөөц бүрдүүлэх тал дээр туршлагатай хүн авахаасаа илүү шинэ төгссөн, шинэ боловсон хүчин авч сурган хүмүүжүүлэх замаар байгууллагынхаа соёлыг анхнаас нь төлөвшүүлсэн мэдлэгтэй, чадварлаг, нэг ойлголттой ажилтан бэлтгэхийг илүүд үздэг. Долоо хоног бүр ажилчид өөрсдөө хувиарлагдсан сэдвээр сургалтын материал бэлдэн нийт ажилчдын дунд сургалт зохион байгуулдаг. Ингэснээр

-Ажилчидаа нэг сэтгэлгээтэй, мэргэжлийн өндөр ёс зүйтэй болгох 

-Мэдлэг чадварыг нь дээшлүүлэх  

-Мэдээ, мэдээллээр хангах  

-Байгууллагын тулгамдсан аливаа асуудлыг нээж олох  

-Харилцааны ур чадварыг дээшлүүлэх 

-Нээлттэй, бүтээлч сэтгэлгээг бий болгох