Нүүр     Сайтын бүтэц     Харилцах хаяг
 
Нүүр » Манай технологи » Шинэ санаачлага
Share |
 
 
 
Манай технологи
 
Хүний нөөц
Шинэ санаачлага
Мэдээллийн технологи
Сургалтын орчин
Түншлэл
 
 
 
 
Шинэ санаачлага

Шинэ санаачлага бол шинжлэх ухааны нээлт ч биш, эрдэм шинжилгээний бүтээл ч биш зах зээл дээрх зүй тогтолыг устгаад цоо шинэ зүйл гаргаж ирэх ч биш юм. Бидний ойлголтоор шинэ санаачлага нь бичил санхүүгийн хүндрэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний уян хатан бус байдал, технологийн алдаа дутагдалыг нээлттэй ил тод бүгдээрээ ярилцаад сайжруулан зөв голдиролд оруулахаас эхэлдэг.

Нэткапитал нь бичил санхүүгийн одоогийн бүтээгдэхүүн үйлчилгээний алдаа дутагдалыг байнга засан сайжруулж, илүү уян хатан, харилцагчиддаа чиглэсэн бодлогыг баримтлан үргэлж шинэлэг хэлбэрийг эрэлхийлж ажилладаг. Үүнийг хэрэгжүүлэхдээ шинэлэг хэлбэр, өөрчлөлтийг дэмжин ажилладаг байгууллагын соёлыг бий болгохын тулд - Бүтээлч хүмүүс л шинийг санаачилдаг уриан дор байгууллагын ажилтан бүр бүтээлч байхыг дэмжсэн хамт олны уур амьсгалыг бүрдүүлсэн.

Бид тулгарсан асуудлыг нээлттэй хамтаар хэлэлцэх, оновчтой гэж үзсэн шийдэлээ яг одооноос хэрэгжүүлэх, хэрэгжилтийг дүгнэх эргэх холбоо үүсгэх замаар асуудлыг шийдвэрлэдэг.