Нүүр     Сайтын бүтэц     Харилцах хаяг
 
Нүүр » Манай технологи » Мэдээллийн технологи
Share |
 
 
 
Манай технологи
 
Хүний нөөц
Шинэ санаачлага
Мэдээллийн технологи
Сургалтын орчин
Түншлэл
 
 
 
 
Мэдээллийн технологи

Компаний нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Санхүүгийн тайлангийн стандарт болон Монгол Улсын холбогдох хууль, дүрэм, журмын дагуу үнэн зөв бүртгэх, хувь эзэмшигчид, татвар, даатгалын байгууллагуудыг үнэн зөв мэдээллээр цаг тухайд нь хангах зорилтын дагуу Грейп Сити Монгол ХХК-ийн Ачид Банкир системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.

Мэдээллийн аюулгүй байдал файлын хадгалалт хамгаалалтыг сайжруулах үүднээс сүлжээний орчинд ажилладаг ФайлЗилла програмыг ашиглан зээлийн хэрэг бүрдүүлэлтийн материалын холбогдолтой файлыг сервер компьютер хадгалан эрхийн түвшингээр ялгаатай хандалтаар ашиглаж байна. Интернэтийн орчинд вирусээс хамгаалахын тулд Касперски антивирусыг бүх ажилчдын компьютер дээр windows xp, vista үйлдлийн системийн хувилбар, харин үндсэн мэдээллийн сан хадгалагддаг сервер компьютерт windows 2003 server үйлдлийн системийн хувилбарыг тус тус ашиглаж байна.

Цагийн бүртгэлийн системд дотоод messenger ашиглаж байгаа бөгөөд дотоод мэдээлэл солилцоог сайжруулах, цаг хугацааг хэмнэх үүднээс бродкаст мэссэжийн стандарт гарган байгууллагатаа хэрэглэж байна. Мөн и-мэйл мэдээлэл солилцоход Outlook, бичиг хэрэг боловсруулахад Word, мэдээ тайлан гаргахад Excel, сургалтын материал бэлдэхэд Power point, гэрээний загвар гаргахад Adobe professional, брошур эх бэлтгэлд Photoshop, PageMaker зэрэг програмуудыг тус тус ашиглаж байна.