Нүүр     Сайтын бүтэц     Харилцах хаяг
 
Нүүр » Манай технологи » Түншлэл
Share |
 
 
 
Манай технологи
 
Хүний нөөц
Шинэ санаачлага
Мэдээллийн технологи
Сургалтын орчин
Түншлэл
 
 
 
 
Түншлэл

Нэткапитал нь сайн түншлэл бол амжилтын үндэс гэж үздэг тул бидний түншүүд болох хөрөнгө оруулагч, байгууллагын ажилчид, эрхэм харилцагчид болон хамтарч ажилладаг компаниудын итгэлийг дааж, хамтын үүрэг хариуцлагыг ухамсарлан эрх тэгш байдал, харилцан ойлголцолыг чухалчилсан шударга түншлэлийг бий болгохыг зорьж ажилладаг.

Нэгэн цагт Эйнштэйний хэлснээр бидэнд асуудлыг бий болгосон сэтгэхүй нь асуудлыг шийдвэрлэж чадахгүй учир бидэнд шударга ёс, хүнлэг, тогтвортой амьжиргааг дэмжсэн урьд өмнөхөөс ахисан түвшний соёлын нэгдэл бий болгож чадсан үед нийгмийн асуудлуудыг шийдвэрлэж чадна гэж бид үздэг.

Бид Ард даатгал, Соёмбо даатгал, Монгол даатгал, ГрэйпСити, Интерактив, Саммит компьютер технологи, Азийн зам тээвэр зуучлал, Түмэн эрхэс ББСБ, Хөгжил финанс ББСБ, Хас банк, ХХБанк зэрэг аж ахуй нэгжүүдтэй сайн түншлэлийн харилцаа үүсгэн ажиллаж байна.